ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН

СУРГАЛТЫН ЖУРАМ:

Магистрын зэрэг олгох сургалт

Магистрант нь элссэн эхний улиралд багтаан төгсөлтийн дараах сургуулийн баталсан ганцаарчилсан төлөвлөгөөний үлгэрчилсэн загварын дагуу сургалтын төлөвлөгөө боловсруулж, тэнхмийн эрхлэгч хөтөлбөрийн удирдагч, сургуулийн сургалтын албаны эрхлэгчээр баталгаажуулна.

  • Магистрантын элссэн улиралд багтаан мэргэжлийн тэнхим, хөтөлбөрийн удирдагч, суралцагчийн саналд тулгуурлан сургууль суралцагч нэг бүрээр удирдагч багшийг томилох саналыг боловсруулж сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
  • Магистрантын удирдагч, хичээл заах багш докторын зэрэгтэй байна.
  • Удирдагч багш нь магистрантын судалгааны ажлын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөөг чиглүүлэн тогтоож, биелэлтийг нь хянаж, туршилт хийх, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэргийг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Удирдагч багш магистрын ажил, бичихэд зөвлөн, түүний агуулга, чанар, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн зөв байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянаж удирдлагын хувиар хариуцлага хүлээнэ.
  • Магистрант магистрын ажлын сэдэв, сэдвийн дагуу судалгаа хийх төлөвлөгөөг удирдагчтай зөвшилцөн боловсруулна.
  • Магистрант нь удирдагч багшаа өөрчлөх хүсэлт гаргавал холбогдох мэргэжлийн тэнхим, хөтөлбөрийн удирдагч, удирдагч профессорын саналыг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
  • ХНХДС-ийн бакалаврын 3-р түвшинг 3.2-оос дээш голчтой дүүргэсэн мэргэжлийн чиглэлээр магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутан холбогдох тэнхим, сургалтын албаны зөвшөөрлөөр магистрын судалгааны арга зүй, мэргэжлийн хичээлүүдээс сонгон судлах боломжтой. Бакалаврын зэрэг авсны дараа тухайн магистрын хөтөлбөрт элсэн орж судалсан хичээлээ тооцуулна. Үүнийг цаашид бакалавр, магистрын зэргэцсэн (integrated) хөтөлбөр гэнэ.
  • Суралцагчийн судалгааны чиглэлээр зайлшгүй судлах шаардлагатай мэргэшүүлэх хичээл ХНХДС дээр заагддаггүй бол удирдагч багшийн зөвшөөрлөөр ХНХДС- тай гэрээтэй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд 6 хүртэлх багц цагийг судалж болно. Ийм хэлбэрээр судалсан хичээлийн дүнг тухайн байгууллагаас албан ёсоор ирүүлсэн багц цаг, дүнгийн тодорхойлолтыг үндэслэн тооцно. Тухайн хичээлийг сургалтын мэдээллийн системд удирдагч багш дээр оноож зохих үнэлгээг оруулж, багц цагийн төлбөрийг сургалтын мэдээллийн системээр хийнэ. Бусад холбогдох асуудлыг гэрээний дагуу шийдвэрлэнэ.
НИЙТЛЭЛ

Мэдээ мэдээлэл

Сургуулийн өдөр тутмын үйл ажиллгааны тухай мэдээ мэдээлэ, зарлал, нийтлэл.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их […]

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.

ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1  УТАС: 11312629, 91948898, 89068898

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.
Мэдээ мэдээлэл / 2021/06 5

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.

2020-12-24 Цаг үе нөхцөл байдлаас шалтгаалан залуучууддаа зориулан мэдлэгээ өргөжүүлэх, хөгжилтэй байдлаар цагийг өнгөрөөхөд тань туслах технологийн салбарт хүч үзэж […]

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Бүртгэл
& Мэдээлэл

Элсэлтийн тухай мэдээлэл авах бол? +11 312629