УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ, ТЭНГИС КИНО ТЕАТРЫН АР ТАЛД
+976 89068898, 91948898,  INFO@MLSRI.EDU.MN

ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ

Олон улс даяар дээд боловсролын салбарт явагдаж буй интеграцчилалд нэгдэх, Монгол улсын нийгэм, дээд боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд Дээд Боловсролын Сургалтын Байгууллагууд менежментийн хандлага, арга барилаа бүхэлд нь тэр тусмаа сургалтын хөтөлбөрийн менежментийн арга хэлбэрээ тодорхой давтамжтайгаар хянан үзэж, шинэчлэх шаардлага тулгардаг.

 

Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургууль нь 2004, 2011, 2021 онуудад I,II шатны магадлан итгэмжлэлд тус тус амжилттай хамрагдсан. Мөн 2020 оноос хойш Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн бөгөөд үндсэн зарчмын шаардлагуудыг сургуулийн бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэн нутагшуулахад чиглэн ажиллаж байна.

 

Түүнчлэн бид байгууллагын чанарын менежментийн бодлогын баримт бичигт ХНХДС-ийн удирдлагын тогтолцоо (PDCA)-г нарийвчлан тусгаж, Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Гүйцэтгэлийг үнэлэх-Сайжруулах алхмуудаар боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт цаашдын сайжруулалт нь хөтөлбөрийн зорилгод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг ба багшлахуйн арга зүй нь суралцагч төвтэй арга барил дээл тулгуурласан суралцахуйн үр дүн, суралцагчийн амжилтыг дэмждэг. Хөтөлбөрөөр суралцах суралцагчийн ачааллыг урьдчилан тодорхойлж, ил тод, тасралтгүй хянан үнэлэн ажилладаг.

 

Share :