ХАМТЫН АЖИЛЛАГАА ГОВИЙН БҮСЭД ҮРГЭЛЖИЛНЭ.

Тус сургууль 2012 оноос хойш Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр 2024 он хүртэл ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-гээ сунгалаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн ҮЭ-ийн Холбооны дарга С.Азжаргал, МҮЭСТО-ны захирал Ц.Мөнхбаяр, 50 гаруй гүйцэтгэх хороо, анхан шатны ҮЭ-ийн хорооны дарга нар оролцсон бөгөөд ХНХДС-ийн захирал Г.Баярмаа сургуулийн үйл ажиллагаа, Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн туршлагын талаар мэдээлэл хийн цаашид Хөдөлмөрийн харилцаа, Зохистой хөдөлмөр, ХАБЭА-н соёл, хөдөлмөрийн нөхцлийн болон эрсдэлийн үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Share :
Add New Comment