ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ” БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооноос МҮЭ-ийн холбооны харъяа газруудад хамтран ажиллах саналыг хүргүүлсэний дагуу \2022.2.22\ сургуулийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаа. Дархан -Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл, Залуучуудын хөгжлийн газар, Дархан-Уул аймгийн төрийн аудитын газар зэрэг байгууллагын удирдлагууд, ажилтнууд болон ҮЭ-ийн хороодын дарга нарт цахимаар сургуулийн сургалт судалгааны чиглэл, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, мэргэжлийн танилцуулгын талаар мэдээлэл өглөө. Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооноос аймгийнхаа ҮЭ-ийн гишүүд, идэвхитэн сонгуультнуудаа тус сургуулийн мэргэжлийн хөтөлбөрөөс сонгон бакалавр, магистрын хөтөлбөрт төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр сургахаар хамтран ажиллах гэрээг байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.



Share :
Add New Comment