УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ, ТЭНГИС КИНО ТЕАТРЫН АР ТАЛД
+976 89068898, 91948898,  INFO@MLSRI.EDU.MN

“ХАБ-ЭВ НЭГДЭЛ 2022" СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2022 оны 4 дүгээр сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд “ХАБ-Эв нэгдэл 2022” спортын тэмцээнийг ААНБ-уудын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд, мөн энэ мэргэжлийн хөтөлбөрийн оюутан, магистрант нарын дунд 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг анх удаа 2018 онд Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулиас санаачлан зохион байгуулж байжээ. Энэ оны тэмцээнд тус сургуулийн төгсөгч, волейболын Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх дасгалжуулагчтай эмэгтэй багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөн тэргүүлж цом, “Алтан медаль”, мөнгөн шагналаар шагнуулав. Чанартай боловсролыг танд хүргэнэ. 🏢 ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1 ☎ УТАС: 11312629, 91948898, 89068898 #ХНХДС #ШинэЭлсэлт 👨‍🎓
Share :