ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА

 Сургалтын алба нь сургуулийн сургалтын үйл ажиллагааны стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлдэг үндсэн нэгж бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд

  • сургалтын бодлого, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
  •  сургалтын агуулга, технологид хяналт тавих
  • Сургалтын үйл ажиллагааны бүртгэл, мэдээллийг хариуцан ажиллах
  •  тэнхим, багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
  •   сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ, шинжилгээ хийх.                                                          

НЭГ .ТҮҮХЭН ТОВЧООН .

Сургууль 1993 оноос буюу анх байгуулагдсан үеэсээ эхлэн сургалтын албыг байгуулж, түүнийг бэхжүүлэх, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ирсэн бөгөөд сургалтын албанд Н.Өлзийжаргал, О.Сарантуяа, Б.Наранцэцэг, Р.Нурбек,Г.Мөнхбаатар  нар ажиллаж байсан байна.

2014 оноос Сургалтын албаны даргаар эрх зүйч, докторант Ш.Нарантуяа томилогдон ажиллаж байна.

ХОЁР .БЭЛТГЭЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨ

            Мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь төгсөгчдөд дээд боловсролын суурь мэдлэг, чадвар, мэргэжлийн болон мэргэшүүлэх, мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх сургалтын чиглэл/хичээлүүд/,агуулга, багтаамжийг тогтоосон сургалтын стратеги, төлөвлөлтийн үндсэн бичиг баримт тул Сургуулийн удирдлага,Сургалтын алба байнга анхаарч байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл хугацаанд дараахь мэргэжлээр 2300 гаруй мэргэжилтэнийг бэлтгэн гаргасан бөгөөд тэдний хөдөлмөр эрхлэлт тогтмол 96-аас дээш хувьтай байна.Үүнд:

  • Хөдөлмөрийн эдийн засаг,
  • Бизнесийн эдийн засаг
  • Хүний нөөцийн менежмент
  • Санхүүгийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Нийгмийн ажил зөвлөх үйлчилгээ  

Эдгээр мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах ажлыг Сургалтын алба мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган боловруулж, гүйцэтгэлийг хангах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн байна.

НИЙТЛЭЛ

Мэдээ мэдээлэл

Сургуулийн өдөр тутмын үйл ажиллгааны тухай мэдээ мэдээлэ, зарлал, нийтлэл.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их […]

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.

ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1  УТАС: 11312629, 91948898, 89068898

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.
Мэдээ мэдээлэл / 2021/06 5

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.

2020-12-24 Цаг үе нөхцөл байдлаас шалтгаалан залуучууддаа зориулан мэдлэгээ өргөжүүлэх, хөгжилтэй байдлаар цагийг өнгөрөөхөд тань туслах технологийн салбарт хүч үзэж […]

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Бүртгэл
& Мэдээлэл

Элсэлтийн тухай мэдээлэл авах бол? +11 312629