ЭРДМИЙН УНДАРГА ГЭРЭЛТ ӨРГӨӨ”

өдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн сүлд дуу)

Шүлэг Х.Батжаргал                                                             Ая Г.Үйлстөгөлдөр

            Ц.Ганцэцэг                                      

      Өглөө мандах алтан нарны цацрагтай

                  Өнө ирээдүйн амьдралыг чиглүүлж замчилсан

Өөдөө замнах арвин их хөдөлмөрийн

        Өндөр оргилд хөтөлж зүгийг минь заасан

Дахилт:Мартахгүй ээ сургууль минь

Маргаашийн хөтөч эрдмийн ундарга өргөө минь

Давтагдашгүй ээ бидний гэрэлт өргөө

Даанчиг сайхан оюутан насны дурсамж

Ээж аавын амин үрсийг дээдэлсэн

        Эрдмийн аянд хөтөлсөн цэцдийн өртөө

        Он цаг улирах тусам сэтгэлд хоногшсон

    Оюунлиг залуусын зүтгэл гийсэн өргөө

Дахилт:Мартахгүй ээ сургууль минь

Маргаашийн хөтөч эрдмийн ундарга өргөө минь

Давтагдашгүй ээ бидний гэрэлт өргөө

Даанчиг сайхан оюутан насны дурсамж

    Хөгжил дэвшлийн манлайд түүчээ болон гэрэлтдэг

    Хөдөлмөрийн салбарын мэргэдүүд энэ л сургуулиас төрсөн

    Хөнгөн хүнд үйлдвэрийн ашиг амжилтыг дэнсэлдэг

    Хөрөнгө атгадаг санхүүчид бидний сургуулиас төрсөн

Үе үеийн залуусаа үйлс ажлаараа манлайлдаг

Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид манай сургуулиас төрсөн

Үүдээ нээсэн өргөөндөө үнэн мөнийг дэнсэлдэг

Үйлс цагаан нийгмийн ажилтнууд миний сургуулиас төрсөн

Хамаг олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг

Халамж даатгалын мэргэжилтнүүд энэ л сургуулиас төрсөн

          Хот хөдөө хаана ч гэсэн амжилт бүтээлээ дуурсгасан

          Хөдөлмөрийн эдийн засагчид манай сургуулиас л төрсөн

Дахилт:    Хөдөлмөрийн алтан хараацай сургууль минь

    Хөгжил дэвшлийн түшиг тулгуур болдог юм аа

    Хөдөлмөрөөр овоглосон эрдмийн өргөө минь

                Хүсэл мөрөөдлийн жигүүрийг ургуулж өгсөн юм аа.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ  МИНЬ

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ТҮШИГ-ЭРДМИЙН УНДАРГА ӨРГӨӨ МИНЬ

НИЙТЛЭЛ

Мэдээ мэдээлэл

Сургуулийн өдөр тутмын үйл ажиллгааны тухай мэдээ мэдээлэ, зарлал, нийтлэл.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг.

Hягтлан бодох бүртгэлийг дотор нь санхүүгийн, удирдлагын, татварын гэж ангилдаг. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их […]

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.
Мэдээ мэдээлэл / 2021/06 7

Xaлдвар тархах эрсдэлийг бууруулах хамгийн энгийн зүйл бол амны хаалт зүүх юм.

ХААНА: Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Тэнгис” кинотеатрын баруун хойно, Их тойруу 9/1  УТАС: 11312629, 91948898, 89068898

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.
Мэдээ мэдээлэл / 2021/06 5

Mонгол аппликейшн болон үйлчилгээнүүдийг танилцуулъя.

2020-12-24 Цаг үе нөхцөл байдлаас шалтгаалан залуучууддаа зориулан мэдлэгээ өргөжүүлэх, хөгжилтэй байдлаар цагийг өнгөрөөхөд тань туслах технологийн салбарт хүч үзэж […]

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Бүртгэл
& Мэдээлэл

Элсэлтийн тухай мэдээлэл авах бол? +11 312629